Support a Cleaner, Safer Future for Water

Every drop of your donation helps us protect Mongolia’s water resources, educate future leaders, and take real action against pollution and climate change. Whether big or small, your support empowers young changemakers to create lasting impact.


Recipient account: 61001500 2105220060

Recipient bank: Golomt bank
Recipient name
: Sondor.S


Sponsorship request:   
Сайн байна уу. 

Намайг Сүхбаатарын Сондор гэдэг. Би “British school of Ulaanbaatar” сургуулийн ахлах ангийн сурагч. 

Манай гэр бүл жил бүр зуны улиралд монгол орноо тойрон аялаж, байгалийн сайхныг нь үзэж харах дуртай. Тиймдээ ч би бага байхаасаа эхлэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ энэ байгаагаар нь үлдээх ёстойг ойлгож ухаарсан. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд бохирдсон гол мөрөн, ширгэж үгүй болж буй нуур цөөрөм ихсэх болсон нь миний сэтгэлийг маш их зовоодог.  Хүмүүс бидний хайхрамжгүй үйлдэл, мэдлэг мэдээлэлгүйн улмаас дэлхий ээж минь уйлж байна шүү дээ. Тиймээс би өөрийн хийж чадах зүйлийг хийж, хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулахаар шийдсэн юм. 

Яагаад заавал “хясаа” гэж?

Бид нуур устай газраар аялаж, зугаалж байхдаа дахин давтагдашгүй өнгө төрх, өхөөрдөм хөөрхөн хэлбэр дүрс бүхий олон төрлийн хясааг харж байсан. Ихэнх хүмүүс санаандгүй байдлаар ямар ч зорилгогүйгээр тэрхүү хясааг түүж, зарим нь хоол хүнсэнд хэрэглэхээр авдаг. Тэгтэл хясаа гэдэг маань өөрөө оршин буй нуур усныхаа цэвэр, цэнгэг байдлыг хангагч гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл bivalve хясаанууд ус бохирдуулагчийг шүүх чадвартайгаас гадна бусад амьд организмд амьдрах орчинг бүрдүүлж, усны эрүүл экосистемийг бий болгож чаддаг. 

Тиймээс би эдгээр амьтдыг хамгаалж, олон нийтэд тэдний талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор “Protector 4 water” нэртэй байгууллагыг байгуулсан юм. Энэхүү байгууллагын гол зорилго нь хясааны тоо толгойг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт босгох, олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах, сайн дурын ажил хийх зэрэг үйл ажиллагаа явуулах юм. 

Бид юу хийж чадах вэ? 

Хүмүүс аливаа нэг зүйлийг мэдэхгүйгээсээ болж алдаа гаргадаг гэдэг. Тиймээс бидний хийж чадах хамгийн эхний ажил бол шинжлэх ухаанд суурилсан, үнэн зөв мэдлэг мэдээллийг түгээх явдал юм. Нэн түрүүнд энэ сэдвийн хүрээнд их дээд сургууль, орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах нь хамгаас чухал болоод байна. 

Мөн хясааны амьдралыг сайжруулах талаар хүртээмжтэй мэдээллийг хэрхэн түгээх талаар судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэ төрлийн мэдээ мэдээллийг сонирхсон хүмүүст зориулж, би сард нэг удаа боловсролын агуулгатай нийтлэл оруулж, өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар мэдээллэх болно. 

Түүнчлэн олон нийтийн оролцоотой томоохон арга хэмжээ зохион байгуулж, амьдрах орчны цэвэрлэгээ, боловсролын сургалт, тусгай хандивын үйл ажиллагаа зэргийг хийхээр төлөвлөөд байна. 

Манай сошиал хуудас руу орж, энэ талаарх дэлгэрэнгүй мэдлэг, мэдээллийг үзээрэй!

Сошиал хаяг: Protector4water.com

МОНГОЛ ОРНЫ УСНЫ БОХИРДОЛ

Монгол Улсын усны нөөцийн тойм

Монгол Улсын нийт усны нөөц жилд ойролцоогоор 564.8 сая м2 гэж тооцоологддог. Үүний 98.1% нь гадаргын ус, харин 1.9% нь газрын доорх ус юм.

Монгол бол Орос, Хятад улстай хиллэдэг, зүүн хойд Азид байрладаг далайд гарцгүй улс. Манай улсад 5300 гол мөрөн, 7800 булаг, 3600 нуур, 362 рашаан булаг байдаг. 

Гол мөрөн нь жигд бус тархалттай ба ихэнх нь баруун хойд Сибирийн тайгын ойгоос эх авч урсдаг. Харин зүүн ба өмнөд хэсэг нь хуурай, цөл бүс нутагтай.

Мөн Монголын уур амьсгал эрс тэс байдаг бөгөөд өвөл -40°C, зун +40°C хүрдэг. Ийм огцом температурын өөрчлөлт нь усны химийн найрлагад нөлөөлж, амьтад амьдрахад хүндрэл үүсгэн, усны эко системд өөрчлөлт үзүүлдэг.

Монгол дахь усны бохирдлын шалтгаан:

• Уул уурхайн технологид мөнгөн ус, цианид зэрэг хүнд метал ашиглах.

• Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хортой химийн хаягдал.

• Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, тухайлбал: бэлчээр хэт ашиглах, голын эрэг сүйтгэх.

• Бохир ус, ахуйн хаягдлыг зохих ёсоор цэвэршүүлэхгүй байх.

АЮУЛУУД:

• Эрүүл мэндийн – Усны биетүүд нь сүрьеэ, холера, гиардиа зэрэг өвчнийг үүсгэдэг нян, вирус агуулж байдаг.

• Байгаль орчинд – Усны бохирдол нь эко системийн тэнцвэр, амьтдын хоорондын харилцааг алдагдуулж болзошгүй.

• Эдийн засгийн – Цэвэр усаас шууд хамааралтай салбарууд ихээхэн хохирол амсана.

Хясаа (BIVALVES)

Хясаа гэж юу вэ? 

Хясаа нь зөөлөн биетэй бөгөөд хоёр хатуу бүрхүүлтэй. Тэдгээр бүрхүүл нь хаалга мэт онгойж хаагдана.

• Гаднах бүрхүүл нь харавтар, хөх эсвэл хар өнгөтэй.

• Шовгор эсвэл лийр хэлбэртэй байдаг.

• Агаар мандалд амьсгалж чаддаггүй, гэхдээ уснаас гарсан үедээ бүрхүүлээ чанга хааж, чийгээ хадгалан сараар, жилээр ч амьдарч чаддаг.

Монгол оронд байдаг хясаа нь 10–30 см урт, 200–1000 грамм жинтэй. Нуур, голын элсэнд амьдрахад зохицсон. Булчинлаг хөлөөрөө аажмаар хөдөлдөг. Ус, гэрэл, харанхуйг мэдэрдэг боловч тархи байхгүй тул сэтгэх, мэдрэх чадваргүй. Зуны улиралд эр эм хясаанууд ус руу өндөг, үрийн шингэнээ цацаж, тэдгээр нь усанд холилдож үр тогтсон өндөг үүсгэнэ.

 Хаана амьдардаг вэ?

Хясаа нь цэнгэг ус (нуур, гол) болон давстай усанд (тэнгис, далай) амьдардаг. Тэд ихэвчлэн зөөлөн урсгалтай голын ёроолд, нуурын булангийн шаварлаг, элсэн давхаргад амьдрахыг илүүд үздэг. Буйр нуураас Дэлт танан хясаа, Монгол танан хясаа зэрэг ховор хясааг олж болно (Монголын Улаан номонд орсон). Мөн Онон, Балж, Халх, Нөмрөг голын сав газраас Middendorffinaia mongolica хэмээх Монгол танан  хясааг олдог. 

Монгол оронд амьдардаг хясааны төрлүүд 

• Дэлт танан хясаа (Cristaria plicata) – Улаан номонд багтсан.

• Дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica) – Улаан номонд багтсан.

• Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) – Улаан номонд багтсан.

•Сэлэнгийн танан хясаа (Anodonta Sedakovi Siemaschko)– Улаан номонд багтсан.

Хясаанууд яагаад чухал вэ?

Тэд бол эко системийн инженерүүд юм. Тэд усны системийг цэвэршүүлж, өөрсдөө болон бусад амьтдын хувьд амьдрах илүү тохиромжтой орчинг бүрдүүлдэг. 1 нас бие гүйцсэн хясаа – 5 цагийн дотор ойролцоогоор 190 литр ус цэвэрлэдэг. Тэд байгальд тустай дараах гурван үйлчилгээг үзүүлдэг.

o Ус шүүх (Water filtration)

o Азот бууруулах (Nitrogen removal)

o Нүүрстөрөгч хадгалах (Carbon storage)

o Ус шүүх чадвар (Water Filtration)

Жижиг хэмжээтэй нэг хясаа өдөрт ойролцоогоор 17 литр далайн усыг шүүж цэвэрлэж чаддаг. Хясаа хоол тэжээл авахдаа усыг биеэрээ нэвтрүүлж, дахин гадагшлуулдаг урсгалыг үүсгэдэг. Тэдний дотор байрлах жижиг цил хийцүүд (ciliа) усанд урсгал үүсгэн, усыг татаж оруулдаг. Амьсгалын эрхтнүүд нь тэжээлийн хэсгүүдийг барьж авч, тэдгээрийг ам руугаа шилжүүлэн идэж хэрэглэнэ. Цэвэрлэгдсэн ус гадагш ялгардаг. Хясаанууд жижиг ургамал, замаг болон бичил биетнүүдийг тэжээл болгон хэрэглэдэг бөгөөд ингэснээр усыг цэвэршүүлдэг. Мөн усанд байх илүүдэл тэжээллэг бодисыг бууруулна. Ингэснээр ус тунгалаг болох нөхцөл бүрдүүлнэ. Нарны гэрэл гүн рүү нэвтрэх боломжийг нэмэгдүүлнэ. Энгийн боловч маш чухал далайн өвслөг ургамлын ургалтыг дэмжинэ. Усанд байгаа хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ.

2) Азотыг бууруулах (Remove Nitrogen)

Жижиг хэмжээтэй нэг хясаа уснаас 0.09 грамм азотыг бууруулах чадвартай.

Хясаа нь усан орчин дахь азотын хэмжээг багасгах чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд азотыг шууд шингээдэггүй, харин бичил замаг, ургамлаар хооллодог. Эдгээр бичил замаг, ургамлууд нь ургахдаа неорганик азот хэрэглэдэг тул хясаа тэдгээрийг идсэнээр азотыг шууд бус байдлаар уснаас зайлуулж байгаа хэрэг юм. Хясаануудын бие болон бүрхүүлд азот хуримтлагдаж, усанд байгаа азотын хэмжээ багасдаг гэж үздэг. Мөн хясаа нь тэжээллэг бодисын эргэлтэд чухал үүрэгтэй. Жишээлбэл: Уснаас шүүж авсан азотын нэг хэсэг нь ялгадас хэлбэрээр гардаг. Ингэснээр өөр амьд организм ашиглах боломжтой болдог. Ийм тэжээлийн эргэлт нь экосистемд нийлэгжүүлэх ба задлах үйл явцыг дэмжиж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг.

3) Нүүрстөрөгчийг бууруулах (Remove Carbon)

Жижиг хэмжээтэй нэг хясаа агаараас 2.76 грамм нүүрстөрөгч шингээх чадвартай. Хясаа нь нүүрстөрөгчийг кальцийн карбонат бүрхүүл болгон хувиргаж хадгалдаг. Эдгээр карбонатууд нь усанд ууссан нүүрстөрөгчийн давхар ислээс (CO₂) үүсдэг. Тиймээс тэд агаар мандлаас илүү их нүүрстөрөгчийг шингээж, хадгалдаг мөн усны экосистемийг цэвэршүүлэх ач холбогдолтой. Хэдий тэд нүүрстөрөгчийг хадгалдаг ч бусад амьтад шиг нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Тэдний ялгадас хэлбэрээр гарсан нүүрстөрөгчийг өөр олон төрлийн организм тэжээллэг бодис болгон ашигладаг. Энэ нь тэжээлийн эргэлтийг дэмжиж, байгальд ашигтай нөлөө үзүүлдэг.

Хамгаалалт ба Устах Аюул 

Одоогийн байдлаар хясааны 40% нь устах аюулд орсон бөгөөд цаашид улам ховордож, устаж үгүй болох эрсдэлд ороод байгаа юм. Үүний шалтгаан нь:

• Бохирдол: Үйлдвэрлэл болон хот суурин газрын хөгжлөөс шалтгаалж цэвэр ус бохирдож, хясааны амьдралд аюултай орчин үүсч байна. 

• Олноор нь агнах: Хясааг хоол хүнсэнд хэт ихээр хэрэглэх нь тэдний тоо толгойг бууруулж, эко системд гүйцэтгэх үүргийг нь сааруулж байна. Мөн хууль бус агнуур нь энэ үйл явцыг улам хүндрүүлдэг.

• Амьдрах орчны эвдрэл: Усны орчныг сүйтгэх, өөрчлөх нь хясааны амьдрах нөхцөлд асар их нөлөө үзүүлдэг.

• Уур амьсгалын өөрчлөлт: Ус халах нь хясааны үржил шимийн мөчлөг, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн бүрхүүл нь сулрах шалтгаан болж, амьдрах чадварыг муутгадаг.

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл бага боловч өгсөн байх гэж бодож байна. Бид нар хамтдаа хясааны үржилд хувь нэмэрээ оруулж, итгэл үзүүлж, хандивын аянд чин сэтгэлээсээ тусалж, нэгдэхийг урьж байна.

Хандив данс: 61001500 2105220060

Банк: Голомт банк

Нэр: Сүхбаатарын Сондор

 

Бид нар хамтдаа эх дэлхийгээ хайрлан хамгаалъя.

 

Хүндэтгэсэн,

 

С. Сондор